• Нүүр хуудас
  • Оффис
  • Сэнтрал Моол
  • Түрээслэгчийн булан
  • Бидний тухай
  • Холбоо барих
Нүүр Хуудас > Менежмент

Менежмент

Мэргэжлийн менежментийн баг

Сэнтрал Тауэр нь оффисийн шинэлэг байгууламж байхаас гадна  “Шангри-Ла Улаанбаатар” ХХК-ны өндөр түвшинд бэлтгэгдсэн  мэргэжлийн менежментийн баг та бүхэнд дэлхийн түвшний үйлчилгээг үзүүлэхээр ажилладаг. Манай Сэнтрал Тауэр-ын  түрээслэгч нар дараах үйлчилгээнүүдэд сэтгэл ханамжтай байдаг.

Агаар сэлгэлт, төвийн хөргөлтийн систем

Сэнтрал Тауэр-ын Халаалт, агаар сэлгэлтийн цогц систем нь халсан буюу хөрсөн цэвэр агаараар хангах бололцоотой, температурыг дижитал термостатаар тохируулна. Барилгын стандарт агаар сэлгэлт (Хөргөлтийн систем)-ийн цагийн хуваарь нь: 8.30-18.30 Даваа-Баасан

Цэвэрлэгээ үйлчилгээ

Хөрөнгийн менежментийн газар нь барилга доторх олон нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ үйлчилгээг бүрэн хариуцдаг бөгөөд үүнд лифт, корридор, ариун цэврийн өрөөнүүд болон үүдний танхимууд багтана.

Аюулгүй байдал

Сайн бэлтгэгдсэн аюулгүй байдлын ажилтнууд болон 24 CCTV камерын систем та бүхний аюулгүй байдлыг найдвартай хангана.

Хэл сонгох
Copyright © 2010 Шангрила Улаанбаатар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Designed & Developed by Mugenlink