Бидний тухай
Хөрөнгийн Менежментийн газрын захирлын мэндчилгээ

Эрхэмсэг ноён/хатагтай таны энэ өдрийн амгаланг айлтгаж, манай сайтыг сонирхон зочилсонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Улаанбаатар хотын төв хэсэгт шинээр ашиглалтанд орсон А зэрэглэлийн “СЭНТРАЛ ТАУЭР” худалдаа үйлчилгээ, оффисийн цогцолборт зочлон ирж дэлхийн болон эх орныхоо нэртэй брэнд бүтээгдэхүүний дэлгүүрүүд мөн тансаг зэрэглэлийн ресторануудаар үйлчлүүлэхийн зэрэгцээ манай цогцолборын оффис хэсэгт байрлан бизнесийн үйл ажиллагаагаа явуулахыг урья.
Өндөр зэрэглэлийн мэргэжлийн баг та бүхний тав тух, хэрэгцээ шаардлагыг бүрэн ханган, дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэхэд ямагт бэлэн байх болно.
Манай сайтаар тавтай аялж, сонирхсон мэдээллээ олч авч чадна гэдэгт итгэлтэй байна.
Баярлалаа.
Хөрөнгийн Менежментийн газар

Хөрөнгийн Менежментийн Газар нь барилгын хэвийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажилладаг баг хамт олон юм. Итгэл хүлээсэн чанар, найдвартай мэргэжлийн үйлчилгээг мэргэшсэн багийн тусламжтайгаар Түрээслэгчиддээ үзүүлж таны бизнесийн ая тухтай орчинг бүрэн хангахыг зорин нийт 80 орчим ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хамт олон нь доорх албадуутай:
-Захиргаа/ Санхүүгийн Алба
-Түрээсийн Алба
-Инженер Техникийн Алба
-Аюулгүй Байдлын Алба
-Харилцагчийн Үйлчилгээний Алба
Бид тогтвортой амжилттай үйл ажиллагаатай байхын тулд хамгийн сайн боловсон хүчинг сонгон хамгийн чанартай үйлчилгээг үзүүлэхийг зорьдог.
Шангри-Ла Ази ХХК Керри Групп

Шангри-Ла Ази ХХК, Керри Групп нь нэг удирдлага, нэг зорилго бүхий урт хугацааны арвин баялаг туршлагатай компаниудаас бүрддэг. Хүндлэл хүлээсэн итгэл, хүчирхэг менежмент, дээд зэрэглэлийн үйлчилгээ нь Азийн барилгын салбар дахь хөрөнгө оруулагчидын анхаарлыг байнга татдаг. Тус группын өмнөх төслүүд Хонг Конг, Сингапур, Бэйжин, Шанхай болон Хятадын томоохон хотуудын өнгө зүс нүүр царайг харуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсний нэг нь үндэстэн дамнасан нэр хүндтэй корпораци, дотоодын комапниудын нэрийн хуудас болсон Хятадын алдарт Дэлхийн Худалдааны Төв (China World Trade Center) юм.
М-Си-Эс Групп

Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор М-Си-Эс групп нь тус улсын бизнесийн тэргүүлэх групп болж хүчирхэг, эрүүл менежментийг анхлан хөгжүүлсэн билээ. Тус группын хийж байгаа бизнесс болгон амжилт дагуулдаг нь зөв бодлого, чадварлаг менежментийх нь илэрхийлэл юм. М-Си-Эс групп нь өөрийн тууштай, алс хэтээ харсан бодлого, байр сууриараа нэр хүндээ хадгалж, улмаар эрчим хүч, барилга, хүнс, ундааны үйлдвэрлэл гээд Монголын эдийн засгийн амин чухал салбаруудад бизнесээ амжилттай хийж байна.


